Дуучин: Уд, Cover: Б.Загарзүсэм
Урд шөнийн зүүдэнд эрэгцүүлэн
Намайгаа чи танихаа болилоо гээд
Унасан нулимс минь юу болох бэ?
Уулзаагүй даан ч чамтай удлаа даа
Атганд ороогүй одсон он жилүүд
Өөрийнх болгож чадаагүй цагийн зүү
Нэхэл асуулгүйгээр намайг уучлаарай
Найз минь чи минь сайн байна уу?
Дахилт:
Намиран унах намрын навчсын хамт
Намайг дурсаад намайг үгүйлнэ
Чиний таньдаг найз чинь би хэвээрээ байгааг
Энэхэн дуугаар хоолойг минь таниарай
Газрын хол бөртийх чиний сураг
Бодлын үзүүрт хүндрэх чиний зураг
Айлан хайлан би өөрөө яах юм бэ?
Хурдхан чамдаа хүрээд очно доо
Дахилт:
Газрын хол бөртийх чиний сураг
Бодлын үзүүрт хүндрэх чиний зураг
Айлан хайлан би өөрөө яах юм бэ?
Хурдхан чамдаа хүрээд очно доо
Дахилт:
Аяа миний сайхан найз
Айдаа миний хөөрхөн найзаа
Аяа миний сайхан найз
Айдаа миний хөөрхөн найзаа …