2024 оны УИХ-ын сонгуулийн таамаг
Сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны 5-р сарын 20-нд сонгуульд өрсөлдөгч нарын нэрсийг зарлах үүрэгтэй байдаг. 2024 оны 5-р сарын 21-нд ikon.mn дээр гарсан “Танилц: МАН, АН, Үндэсний Эвсэл, ХҮН-ээс нэр дэвшигчид” гэсэн гарчигтай мэдээнд үндэслэн доорх таамаг дэвшүүлж байна.
НИЙТ 126 СУУДАЛ ТААМАГ
Үүнийг графизаар харуулбал:
Ерөнхий дүгнэлт:
Холимог сонгуулийн тогтолцоо нь санал гээгддэггүй учир хоёр намын тогтолцоог задалж олон намын тогтолцоо руу шилжүүлдэг. Тиймээс дээр таамагтай төстэй байдлаар УИХ-д бүлэг үүсгэх хэмжээний 4 хүртэл нам орж ирэх боломжтой. Мөн бүлэг үүсгэхгүй ч сайн сөрөг хүчин байж чадах намын төлөөллүүд орж ирж эвсэж бүлэг үүсгэх магадлалтай. Үүний үр дүнд УИХ-ын олонх болон түүнээс зохион байгуулагдсан Засгийн Газарын үйл ажиллагаанд тавих хяналт эрс сайжирч авлига, хулгай, завхрал буурах магадлалтай.
2024 оны сонгуулиар нийт 126 гишүүнтэй болох бөгөөд тэдгээрийн 78 нь томсгосон мажоритар тогтолцоогоор, 48 нь пропорциональ тогтолцоогоор сонгогдон гарч ирэх юм.
Энэ удаагийн сонгуулийн үр дүнд голлох хүчин зүйлс:
· Хэт томсгосон тойрог болон сонгуулийн сурталчилгааны богино өдрүүд (14 хоног) нь шинээр нэр дэвшиж буй хүмүүс, намуудад танигдаж амжихгүй байх магадлал өндөр. Сонгогчид таньдаг, сонсож байсан нэр дэвшигчид саналаа өгөх магадлалтай байдаг. Эсрэгээрээ энэ нь өмнө нь сонгогдсон хүмүүст ашигтай байдал үүсгэнэ.
· Үндэсний Эвсэл МАН-ын санал хуваах магадлалтай өндөр. Харин АН, ХҮН намууд хоорондоо саналаа хуваах магадлал өндөр (АН-ын дотоод хагаралд дургүйцсэн сонгогчид ХҮН-д саналаа өгөх магадлалтай).
· Дээрх хүчин зүйлс нь мажоритар тойргуудад маш бага зөрүүтэй ялагчидтай сонгууль болж өндөрлөх магадлалтай.
Намын жагсаалтыг харахад:
· МАН цоо шинэ хүмүүсийг голдуу жагсаасан нь залуус, улиг болсон хүмүүсээс залхсан сонгогчдод итгэл төрүүлэх арга бололтой. Ерөнхийдөө МАН-н нэр хүнд уналттай байгаа учир энэ арга нь нэмэлт санал авч ирэхгүй болов ч сонгогчдын санал нэмж алдахгүй байх магадлалтай. МАН жагсаалтын 35 хув санал буюу
· АН-ын жагсаалтад тодорхой дүгнэлт хийхэд төвөгтэй харагдаж байна. АН дотоод зөрчлөө зогсоож, эвлэлдэн нэгдэж чадахгүй байгаа нь сонгогчдын итгэлийг төрүүлэхгүй байна.
· ХҮН-ийн жагсаалтад намын гол лидер, үүсгэн байгуулагчид орж тойргуудад нэр хуруу дарам цөөн тойрогтоо танигдсан хүмүүс нэр дэвшиж байна. Энэ нь ХҮН нам суурь саналаа аваад жагсаалтын эхний 10-т орсон нэр дэвшигчдээ гишүүн болгох бодлого болов уу.
· Иргэний Оролцооны Нэгдэл намын (ИОНН) хувьд Оюунгэрэл гэж олон танигдсан туршлагатай ганц лидертэй. Энэ нь жагсаалтаар 2 хүртэл суудал авчих хэмжээний санал жагсаалтаар гарч ирэх магадлалтай.
· ШИНЭ, Үнэн ба Зөв, Иргэний Хөдөлгөөн намууд нийт 5% орчим хувь санал авах болов ч аль аль нь 3%-ын босго хангахгүй учир УИХ-д суудалтай болох магадлал тун бага.
· Сонгуулийн тогтолцооноос шалтгаалж тойрогт бие даагч нар гарах магадлал бараг байхгүй бол жагсаалтаар энэ нь боломжгүй юм.
Дэлгэрэнгүй задаргааг доороос харна уу.
ТОМСГОСОН МАЖОРИТАР СОНГУУЛИАР ГАРАХ 78 ГИШҮҮД.
ОРОН НУТАГТ
НИЙСЛЭЛД
ЖАГСААЛТААР ГАРАХ 58 ГИШҮҮД
НИЙТ 126 СУУДАЛ ТААМАГ
Үүнийг графикаар харуулбал:
Энэ удаагын сонгуулиар УИХ-д суудалтай намын тоо дор хаяж 4 болох бөгөөд миний таамаглаж байгаагаар 6 нам УИХ-д суудалтай болно.
Иргэн таны сонголт мэргэн байг!